Нүүр хуудас Шинжлэх ухаан Цөмийн зэвсэг эзэмшигч орнууд зэвсэглэлээ улам сайжруулсаар байна

Цөмийн зэвсэг эзэмшигч орнууд зэвсэглэлээ улам сайжруулсаар байна

304
0
tsomiin-zewseg0
Цөмийн зэвсэг эзэмшигч орнууд зэвсэглэлээ улам сайжруулсаар байна

Шинжээчид цөмийн зэвсэг эзэмшигч орнуудыг зэвсэглэлээ улам шинэчилсээр байгаа талаар мэдээлж байна. Хэдийгээр дэлхий дээрх нийт цөмийн зэвсгийн тоо буурч байгаа ч, ирээдүйд тус зэвсэглэлээс татгалзахад бэлэн биш байгаа ч атомын зэвсэг эзэмшигч орнууд тус зэвсэглэлээ шинэчлэн сайжруулж байгааг онцолж байна.

Тухайлбал энэ жил өмнөх жилтэй харьцуулахад цөмийн цэнэгтэй нийт хошуу багассан нь шинэчлэлийн ажлууд үргэлжилсээр байна. 2019 оны эхний улирлын байдлаар /ОХУ, АНУ, ИХ Британи, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Израиль, БНАСАУ/ гээд нийт цөмийн зэвсэг эзэмшигч 9 улс нийтдээ ойролцоогоор 13,865 цөмийн зэвсэгтэй гэсэн судалгаа гарсан байна.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ тоо ойролцоогоор 14-465 байсан байна. Энэ нь нэг жилийн хугацаанд дэлхий дээрх нийт цөмийн зэвсгийн тоо ойролцоогоор 600-гаар буурсан үзүүлэлт юм байна. Эдгээрээс дийлэнхийг нь ОХУ, АНУ-ын цөмийн зэвсэг бүрдүүлсэн гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here