niitlelch.mn
2025.08.31 · eguur.mn

О.Цогтгэрэлийг батламжлах АН-ын ээлжит бус Их хурал эхэллээ

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Өнөөдөр Ардчилсан намын ҮБХ-ны хурлын хүрээнд дотоод сонгууль зохион байгуулагдсан. Улмаар тус намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдсон юм. Хуучин дарга Л.Гантөмөр АН-ын ҮБХ-г 28-нд, Их хурлыг 31-нд гэж товлон зарласан юм. Энэ нь даргаа сонгож, Их хурлаар шууд батламжлах төлөвлөгөө байв. Иймд О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлах ээлжит бус Их хурал дөнгөж сая эхэллээ. Энэ хурлаар намын даргаас гадна намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батална хэмээж буй ч дүрэмд ямар өөрчлөлтүүд оруулсан талаар намын аль ч шатны төлөөлөл хөндөж ярихгүй байна. Ташрамд, О.Цогтгэрэл нь Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, Б.Отгонбат нартай өрсөлдсөн. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/618081/ · Архивласан: 2026.11.25
🗎 Архивлагдсан хувь (2026-11-25) · cf72491539124503…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.