“141-р сургуулийн ачааллыг бууруулахаар ойролцоох “CU”, солонгос хоолны газрын байрыг түрээслэнэ”
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Нийслэлийн 141 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт 70 сурагч хуваарилагдсан гэх асуудал нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл уг асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр тохиролцжээ. Энэ тухай П.Наранбаяр сайд, “Нарны хороолол дундах 141-р сургууль 5009 хүүхэдтэй. Зөвхөн нэгдүгээр ангид нь гэхэд 630 хүүхэд элсэн орно. Тиймээс сургуулийн дэргэдэх “CU”, солонгос хоолны газартай барилгыг нэмж түрээслэхээр ажлыг урагшлуулав. Нийслэлд 36 сургуулийн 19,814 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсныг нэмж байр түрээслэх гэх мэт хариу арга хэмжээ авсны дүнд өнөөдөр гурван сургууль болоод байгаа юм” гэлээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.