18/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

УИХ-ын чуулганы ӨНӨӨДРИЙН хуралдаан

Linked automatically by name · ⚑ Report an error

УИХ-ын чуулганы ӨНӨӨДРИЙН хуралдаан эхэллээ

Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцохоор БНСВУ-ыг зорьсон юм. Тиймээс зохих хуулинд заасны дагуу УИХ-ын дэд дарга хуралдааныг даргалж явуулж байна.

Хуралдааныг даргалагч өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон болохыг танилцуулав.

Одоо товын дагуу Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж хууль санаачлагчаас асуулт асууж, тайлбар авч байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.