2018.01.18 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Өдрийн цагаар хүүхдүүдийг ДЭЭРЭМДДЭГ
Өдрийн цагаар хүүхдүүдийг ДЭЭРЭМДДЭГ бүлэг этгээдийг саатуулжээ!
Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан аж.
Цагдаагийн байгууллагаас 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нарын 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж байна гэж НЦГ-аас мэдээллээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.