18/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Улаанбаатар хотын захиргаа Яармагийн…

Улаанбаатар хотын захиргаа Яармагийн дэнж рүү нүүнэ

Хотын захиргааг Яармагийн дэнж рүү энэ онд багтаж нүүлгэх болсон тухай Улбаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Өөрөөр хэлбэл, НЗДТГ, НИТХ болон нийслэлийн харьяа 33 агентлаг, зарим үйлдвэрийн газрыг нүүлгэх аж. Ингэснээр 35 мянган төрийн албан хаагчаас гадна 30 мянган иргэн хотоос гарна гэж тооцоолжээ.

Яармагийн дэнж нь дэд бүтэц сайн хөгжсөн төдийгүй, сул талбай их учираас хотын захиргаа байрлахад тохиромжтой гэж нийслэлийн удирдлагууд үзсэн байна. Түүнчлэн утаа, автозамын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэлийн нэг гэж үзжээ. Хотын дарга С.Батболд өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ “Нийслэлд ямарч сайн ажил хийсэн хүмүүс утааг л ярьж байна” гээд утаанаас залхаж байгаагаа онцоллоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.