Багш нарын цалинг нэмэх эсэх шийдвэр маргааш гарна
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Багш нар цалин нэмэхийг шаардсан. Харин Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажиллаж буй. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг л хоногийн хугацаа үлдээд байна. Эргэн санавал, 2025.08.18-нд салбарын сайд П.Наранбаяр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байгаа юм. Хэрэв 20 хувиар нэмбэл багш нарын үндсэн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж, хэд болохыг тооцоолъё. Боловсролын яамны өгсөн мэдээллээр багшийн үндсэн цалин одоо 1,484,000 төгрөг байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.