С.Эрдэнэболд: АН-ын даргад нэр дэвшигчдийг өнөөдөр 18.00 цаг хүртэл бүртгэж, 31-нд сонгууль явуулж, батламжилна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
АН-ын шинэ даргыг сонгох Дотоод сонгуулийн хороог өчигдөр ҮБХ-ны хуралдаанаар байгуулсан. Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдсон байна. Тэрбээр сонгуулийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. С.Эрдэнэболд "Нэр дэвшигчдийг 18.00 цаг хүртэл бүртгэнэ. Шаардлага хангасан хүнд нэр дэвшигчийн мандатыг өгнө. 31-нд ҮБХ үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулахаар тогтсон. Дотоод сонгуулийн хороо нэр бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй ба нууц санал хураалтаар дарга, нарийн бичгээ сонгосон. О.Баасанхүү нарийн бичиг, миний бие дарга нь. Бидэнд гашуун туршлага байгаа учир бүгдийг баримтжуулж байгаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.