19/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЕХ-ны “Хар жагсаалт”-аас хасуулах…

Linked automatically by name · ⚑ Report an error

ЕХ-ны “Хар жагсаалт”-аас хасуулах захидлыг гардуулжээ

Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах Ажлын хэсгийн дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг энэ сарын 16-18-ны өдөр Берлин хотод томилолтоор ажиллаж, Холбооны сангийн яамны төв байранд Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны Парламентын ТНБД. др. М. Майстертай ажил хэргийн уулзалт хийжээ.

Уулзалтаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын захидлыг гардуулж, “хар жагсаалт”-аас хасуулахаар манай Засгийн газраас санаачлан хийж буй ажлуудыг Холбооны Сангийн яам дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.Мөн тэрбээр томилолтын хугацаанд Бундестагийн гишүүн, Бундестагийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Петер Рамзауер, Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга др. Михаел Майстер, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грунд, Бундестагийн гишүүн, Германы бизнесийн залуу удирдагчдын холбооны Ерөнхийлөгч, JCI Germany байгууллагын Ерөнхийлөгч Александер Кулитц, Бундестагийн гишүүн Франк Мюллер-Розентритт болон Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Зүүн азийн эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Волфганг Штоппер нартай тус тус уулзаж ярилцлаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.