Төсөв өргөн барихад ажлын тав хоног үлдэж, ерөнхийлөн захирагч нар саналаа сарын өмнө өгчээ
Linked automatically by name · ⚑ Report an error
2026 оны улсын төсвийг өргөн барихад ажлын тав хоног л үлдээд байна. Нэг ёсондоо төсөв хэдийнэ "боогдчихсон" гэсэн үг. Г.Занданшатарын Засгийн газар улсын төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн саналыг тусгана гэсэн нээлттэй концепцыг барьж яваа. Энэ хүрээнд E-Mongolia системээр нийтийн санал асуулга явуулсан. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг тооцохын тулд салбар бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр санал төсөлд яг хэрхэн тусаж байгаа нь одоо хэр ойлгомжгүй хэвээр байна. Төсвийн тухай хуульд заагдсан хугацааг харахад, долдугаар сарын 25 гэхэд лав сайд жилийн төсвийн саналаа Сангийн яам, УИХ-д хүргүүлчихсэн байх ёстой. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.