Ардчилсан намын Их хурал энэ сарын 31-нд болно
Linked automatically by name · ⚑ Report an error
Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд, Б.Түвшин, Ц.Баатархүү нар Үндэсний бодлогын хороог яаралтай зарлан хуралдуулах шаардлага тавьсан билээ. Мөн зарим ҮБХ-ны гишүүд энэ агуулгаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн байдаг. Үүний дараа Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдсан. Улмаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан юм. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтоод буй. Харин намын Их хурлыг энэ наймдугаар сарын 31-нд хийхээр товложээ. Их хурлаар намын даргад нэр дэвшигчид боловсруулсан мөрийн хөтөлбөрөө танилцуулах аж. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.