ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар БНСУ-ын ГХЯ-ны Тэргүүн дэд сайдыг хүлээн авч уулзав
Linked automatically by name · ⚑ Report an error
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өчигдөр /2025.08.21/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2024 оны байдлаар хоёр улсын иргэдийн харилцан зорчсон тоо 363 мянгад хүрсэн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дурдлаа. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаатай. Түүнчлэн, хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбар хурдтай өсөн хөгжиж байгаад баяртай байгаагаа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцоллоо. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.