Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон тус нэгдлийн ТУЗ-ийн төлөөлөл 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг сонсож, Засгийн газрын 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор төслийн явцтай танилцлаа. Тус үйлдвэр 2025 оны эхний хагас жилд татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтээ бүрэн биелүүлжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.