Боловсролын яам сургуулиудын сандал, ширээ шинэчлэх 11 тэрбумын тендерийг зарлалгүй, буцаан татуулжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө 15,500 хүүхдийн ширээ, сандлыг шинэчлэхээр төлөвлөсөн байжээ. Энэ ажлыг Боловсролын яам хариуцаж, тендер зарлах учиртай байсан гэв. Гэтэл салбар яам хариуцлага алдаж, хуулийн хугацаа буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө уг тендерийг амжиж зарлаагүй байна. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсөвлөгдсөн байсан 11 тэрбум төгрөгийг буцаан татжээ. Уг шалтгаанаар 15 сургууль, 20 цэцэрлэгийн сандал ширээ зэрэг нэн шаардлагатай байгаа эд хэрэгслийг авах боломжгүй болсон байна. Энэ асуудлыг Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин нийтэд ил болгов. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.