24/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Манай Улс Лаосын ардын армид…

Манай Улс Лаосын ардын армид 1000 хонь нийлүүлнэ

Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг муж дахь Лаосын ардын армийн батальонд  Монголын Засгийн газар 1000 хонь нийлүүлэхээр тохиролцлоо гэж “Лаос Таймс” цахим хуудас мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Лаосын Сиангкхуанг мужийн захирагч Сомкот Мангомек нар өнгөрсөн долоо хоногт уулзах үеэрээ ийн  тохиролцоонд хүрсэн байна. Талууд уг уулзалтын үеэр нийгэм-эдийн засгийн асуудлууд болоод ядууралтай тэмцэх асуудлаар санаа бодлоо солилцсон аж.

Сиангкхуанг  мужид тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэнд, тухайлбал Лаос-Монголын найрамдлын эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын засгийн газар болоод ард түмэнд талархаж буйгаа С.Мангомек  илэрхийлжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.