25/01/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Гоо сайхны хагалгаанд орсон ТЭМЭЭ…
Гоо сайхны хагалгаанд орсон ТЭМЭЭ тэмцээнээс хасагджээ
Саудын Араб улсын Эр-Рияд хотын ойролцоо болсон Тэмээний наадмын үеэр “Сайхан тэмээ” шалгаруулах уралдаан явагджээ.
Гэвч зарим оролцогч тэмээ гоо сайхны мэс засалд орсон байсан тул зохион байгуулагчид хассан байна.
Ганц хоёр ч биш арваад тэмээний эзэд тэмээндээ ботокс шахаж, царайг нь засан, уруулыг нь бөмбөгөр болгож, бөхийг нь тэгшилсэн байжээ.
Шагналын сан 57 сая ам.доллар тул түрүүлэхийн тулд ийнхүү арга мэх хэрэглэх нь ч аргагүй юм. Зарим хүн тэмээнийхээ үсийг засаж, нүүрийг нь ч будсан байжээ.
эх сурвалж: ub.life.mn
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.