25/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өмнөд Африкийн Кейп Таун хот 90…

Өмнөд Африкийн Кейп Таун хот 90 хоногийн УСНЫ НӨӨЦТЭЙ байна

Дэлхийн аялал жуулчлалын томоохон төвийн нэг Өмнөд Африк улсын нийслэл Кейп Таун хот ердөө 90 хоногийн усны нөөцтэй болсноо зарлаад буй билээ. Нөөцийн хомсдол сүүлийн гурван жил үргэлжилсэн гангийн улмаас үүссэн бөгөөд энэ нь дөрвөн сая хүн амтай метрополитан хот усны нөөцгүй болсон анхны тохиол юм.

Өмнөд Африкийн Кейп Таун хот 90 хоногийн УСНЫ НӨӨЦТЭЙ байна

Хотын захиргаа усгүй болох аймшигт өдрийг дөрөвдүгээр сарын 12-ний өдөр хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Энэ тухай Кейп Таун хотын дарга Патрисиа Де Лилл ард иргэддээ усны хэрэглээгээ эрс багасгахгүй бол үүнээс ч богино хугацаанд хуурай хот болно хэмээн анхааруулсан байна.Ийнхүү Кейп Таун хотын иргэдийн өдөр тутмын амьдрал зөвхөн усны төлөөх тэмцэл болж хувирав.

Тэд хувцас угаасан усаа нойлдоо ашиглаж, өдөрт 90 секундээс ч бага хугацаанд усанд ордог болжээ. Мөн гар ариутгагч шингэн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болсон аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.