26.01.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Кайли Женнер гоо сайхандаа “ХУВЬСАЛ

ФОТО: Кайли Женнер гоо сайхандаа “ХУВЬСАЛ” хйиснээ зөвшөөрөв

Алдарт Кайли Женнерийн гоо сайхны хувьсгал

Кардашианы гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер гоо сайхны “хувьсал” хийж, хэд хэдэн удаагийн мэс ажилбарт орсноо хүлээн зөвшөөрлөө. Кайли уруул томруулах мэс ажилбарт орсноо удаан хугацаанд үгүйсгэж ирсэн бөгөөд саяхныг хүртэл түүнээс олон ч сэтгүүлч уруулных нь өөрчлөлтийн талаар асууж байсан юм. Гэхдээ Кайли энэ талаар ярихаас үргэлж цааргалаж ирсэн юм.

Кайли Женнер

Харин тэрээр саяхан үнэнээ хэлж, гоо сайхны мэс засалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Түүний дүр төрх эрс өөрчлөгдсөн болох нь харахад л илт байсан ч Кайли үгүйсгэсээр ирсэн нь зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж байсан. Ихэнх олны танил эрхмүүд гоо сайхандаа өөрчлөлт хийж, түүнийгээ ч илэн далангүй мэдээлэх болсон энэ цаг үед Кайли Женнер жил дамнан худал хэлж ирсэн юм.

Өдгөө 20 настай түүнийг хэт эрт гоо сайхны мэс засалд орсон хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Кайли Женнер ба гоо төрх

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.