"Дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах системийг алдагдуулсан"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотын гурван байршилд борооны ус зайлуулах шугам тасалж, гэмтээсэн зөрчил гарсан байна. Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан "Борооны ус зайлуулах шугамыг гурван байршилд гэмтээсэн нөхцөл байдал үүссэн. Тухайлбал Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, П.Жасрайн гудамжинд борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Гэвч Энхтайвны өргөн чөлөөнд дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах шугамын түвшнийг алдагдуулснаас болж өнгөрсөн борооноор тус гудамжинд битүү ус тогтсон. Барилгын болон инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах системийг гэмтээх, шугам хоолойг таслах, түвшнийг алдагдуулах зөрчлүүд гарч байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.