Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалт зохион байгууллаа
Linked automatically by name · ⚑ Report an error
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.05/ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хууль нь 2012 онд батлагдсан, нийт 7 бүлэг, 47 зүйлээс бүрдсэн хууль юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 13 хууль батлагдсан бөгөөд тэдгээрийн хүрээнд 129 заалтад давхардсан тоогоор 159 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.