2018.01.29 · niitlelch.mn (Archiv) · Архив

САЙН МЭДЭЭ: Монголд анх удаа ЭЛЭГ…

САЙН МЭДЭЭ: Монголд анх удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал АМЖИЛТТАЙ хийгдлээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар 2018-01-28 ний өдөр  амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг үргэлжлэн амжилттай дууссан байна.

Монголд анх удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал АМЖИЛТТАЙ хийгдлээ

Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд анхны мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг мэс заслыг хийжээ.

Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор энэхүү мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа аж.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.