29/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

XX зууны шилдэг балет “Спартак”…

УДБЭТ-аас XX зууны шилдэг балет “Спартак”-ыг тоглоно

XX зууны шилдэг балет “Спартак”

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид XX зууны шилдэг балет болох А.Хачатуряны “Спартак” балетыг энэ сарын 27, 28-нд 17:00 цагаас тоглох гэж байна.

Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл билээ.

Мөн ‘Спартак’ балет нь балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа ‘драматизм’-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусад сонгодог балетаас онцлог.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Спартак” балет нь анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр тогложээ. Анх монголын тайзнаа Ардын жүжигчин  Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж, тайз чимэглэлийг Ардын зураач Ч.Гунгаасүх хийсэн. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү тайз чимэглэлийг тус театрын ерөнхий зураач урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар хийсэн түүхтэй.

Тус балетын гол дүр

•    Спартакд-Соёлын тэргүүний ажилтан  А.Өлзий-орших, М.Од,

•    Фригрияд-Гавьяат жүжигчин Г.Цолмон, Соёлын тэргүүний ажилтан О.Анужин,

•    Крассд-Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал

•    Эгинад-  Соёлын тэргүүний ажилтан  Б.Баасансүрэн, Б.Саруул нар тоглоно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.