29.01.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Гэртээ хооллодог иргэд илүү УРТ насалдаг

Гэртээ хооллодог иргэд илүү УРТ насалдаг

Гэрийн хоол эрүүл мэндэд асар тустай болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Орчин үед хүмүүс түргэн шуурхай, амттайг нь бодож голцуу гадуур хооллох болсон билээ.

Гэвч энэ нь хүний эрүүл мэндэд тун муу болохыг судлаачид сануулж байна. Ресторан, зоогийн газрууд амтлагч мөн чихэр, давсыг маш ихээр хэрэглэдэг учир голцуу гадуур хооллодог иргэд өвчлөлд илүү өртөмтгий болдог байна.

Байнга гэртээ хооллосноор чихрийн шижин тусах эрсдлийг 13 хувиар бууруулж болдог юм. Харин үргэлж гадуур хооллодог иргэд чихрийн шижин болон зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг аж. Гэрийн хоолны амтлагч болон давсны хэмжээ зоогийн газрынхаас даруй 25 хувиар бага байдаг юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.