30/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” зорилтын…

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээгдлээ

НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хөтөлбөрийн II зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж, өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Startup Mongolia ТББ, Хэрэглээний сэтгэл судлал хүрээлэн, “Номин Холдинг” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцов.

Тус төв нь ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчныг цогцоор нь бий болгожээ.

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээгдлээ

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн хэмжээнд 244 мянган өрхийн дунд ажилгүйдлийн түвшин тогтоох судалгаа хийсэн. Өнгөрсөн онд ХНХЯ-тай хамтраад олон удаагийн хөдөлмөрийн үзэсгэлэн зохион байгуулсан хэдий ч иргэдийн ажилд орсон байдал нь маш бага хувьтай байна. Тиймээс төвөөр дамжуулан иргэдийг ажил олгогчтой холбож өгөх, ажил олгогч, хайгч хоёрыг нэг цэгт төвлөрүүлэх, уулзуулах зорилготой” хэмээлээ.

Нээлтийн үеэр Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар/, гарааны бизнесээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгөх, ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах зэрэг үйлчилгээг үзүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.