Монголын багийн эхний ялалтыг Б.Уранзаяа авчирлаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн өнөөдөр “AIC Степ Арена”-д эхэлсэн. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарь багтсан энэ тэмцээнд 28 орны 236 тамирчин оролцож байгаагаас эрэгтэй 142, эмэгтэй 94 тамирчид багтсан. Тэгвэл “Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээнд оролцож буй Монголын бөхчүүдийн эхний ялалтыг 52 кг-д зодоглосон Баянмөнхийн Уранзаяа байгууллаа. УАШТ-ий алт, мөнгөн медальт тэрбээр Францын Блэндин Понтыг ялж, шөвгийн 8-д шалгараад байна. Б.Уранзаяагын дараагийн барилдаан нь IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх Глафира Борисова юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.