2018.01.31 · niitlelch.mn (Archiv) · Архив

Өмнөговийн бяцхан БӨХЧҮҮД эр бяраа…

Өмнөговийн бяцхан БӨХЧҮҮД эр бяраа сорилоо

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд “Ирээдүйн аваргын гараа” үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Энэхүү бөхийн барилдааныг “Шанх Транс” ХХК-иас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг юм. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд Баяндалай, Номгон, Цогтцэций сумдаас үндэсний бөхөөр барилдах сонирхолтой хүүхдүүд ирж оролцон энэхүү барилдааны цар хүрээг өргөжүүлсэн нь энэ жилийн гол онцлог байлаа.

Уг үндэсний бөхийн барилдаанд нийт 58 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт тавдугаар сургуулийн 1а ангийн сурагч Ц.Цэлмэг, гуравдугаар сургуулийн 1г ангийн сурагчид Ч.Маргад-Эрдэнэ, Х.Өсөх-Ирээдүй, Баяндалай сумын ЕБС-ийн 1-р ангийн сурагч Э.Санчир нар тунаж үлдсэнээс Ц.Цэлмэг түрүүлж, Ч.Маргад-Эрдэнэ үзүүрлэлээ.

Мөн уран барилдаант бөхөөр Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн 1Б ангийн сурагч А.Тэмүүжин, уран дэвэлтэт бөхөөр нэгдүгээр сургуулийн 1в ангийн сурагч Г.Сэргэлэн нар тус тус шалгарч ирээдүйн аварга болох бөх гэдгээ харууллаа.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.