31/01/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Орон нутгийн дэлгүүрүүдэд хуулийн…
Орон нутгийн дэлгүүрүүдэд хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ
Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хуулиа мөрдье -21” аяны хүрээнд 350 гаруй аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэжээ.
Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 308 дэлгүүр худалдаа үйлчилгээний газар, 30 гаруй вар паб, 12 зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг иргэдэд 1000 орчим постер тарааж, зөвлөмж өгч ажилласан байна.
Мөн өсвөр үе, оюутан залуучуудад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.