Орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсгийг Н.Учралаар ахлуулжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Улмаар хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Н.Баасандамба танилцуулсан. Энэ үеэрээ орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсэг байгуулсан гэж мэдээллээ. Тус ажлын хэсгийг Шадар сайд Н.Учрал ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар гишүүнээр ажиллах юм байна. Энэ ажлын хэсэг шуурхай ажиллаж, үр дүнгээ Засгийн газарт яаралтай танилцуулах үүрэг хүлээсэн байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.