Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиевийг хүлээн авч уулзжээ. Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь харилцааны түүхэнд тодоор бичигдэж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгааг онцолжээ. Мөн Монгол, Киргизийн эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг тэмдэглэлээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.