01/02/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Манай улсын Өсвөрийн цаначид…
“Laussane 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох гүйлтийн цанын зорилтод өсвөрийн баг тамирчид Швецарь улсад 18 хоногийн хамтарсан бэлтгэлд гарлаа. Энэхүү сургалт нэгдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд болсон юм.
Манай улсын Өсвөрийн цаначид МӨНГӨН МЕДАЛЬ хүртэв
Өсвөрийн баг Олон улсын олимпын хорооны музейтэй танилцаж, орон орны сурагчидтай хамт англи хэл, түүх, биеийн тамирын хичээлд хамрагджээ. Мөн сургалтын үеэр зохиогдсон тэмцээн уралдаанд тэд амжилттай оролцсон байна. Ньюшател хотноо нэгдүгээр сарын 29-ний өдөр зохиогдсон ойрын зайн спринт уралдааны холимог багийн төрөлд өсвөрийн цаначид хурд хүчээ сорин уралдаж Завхан аймгийн өсвөрийн цаначин Б.Ойгонзаяа, Хэнтий аймгийн өсвөрийн цаначин М.Бямбаа нар мөнгөн медаль хүртжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.