01/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Oлимпын тамирчдыг гишүүн Б.Бат-Эрдэнэ…

Linked automatically by name · ⚑ Report an error

“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадам хоёрдугаар сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд спортын 15 төрлөөр 92 орны 3000 гаруй тамирчид өрсөлдөх юм. Манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд оролцохоор эрхээ аваад буй.

Тэгвэл өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд зохион байгуулагдлаа. Багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд тэрбээр зуны олимпийн наадамд гурван удаа тамирчнаар оролцож, бүгдэд нь тугчаар ажиллаж байсан түүхтэй. Харин энэ удаа өвлийн олимпийн наадамд анх удаа баг тамирчдаа ахлан оролцохоор болов.

Үдэн гаргах ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол улсын төрийн далбааг Багийн ахлагчид гардуулан өгч баг тамирчдад амжилт хүсэв. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олимпийн наадамд оролцох батламжийг гардуулан амжилт хүслээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.