02/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Баярын ширээний УУЦ дунджаар 207.5…

Баярын ширээний УУЦ дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна

2018 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна. Овор хэмжээ бага ууцыг зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг болж 2017 оны Цагаан сарын баярын хэвийн боовны үнээс 2.4 хувь буюу 50 төгрөгөөр өссөн байна. 21 ширхэгтэй хэвийн боовыг зах дээр хамгийн дээд үнэ нь 46200 төгрөг, хамгийн доод үнэ нь 39900 төгрөгөөр худалдаалж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.