Гуравдугаар Чарльз хаан Баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гуравдугаар Чарльз хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Хоёр улсын бат бөх харилцаанд миний бие сэтгэл хангалуун байдаг бөгөөд найрсаг харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна. Дэлхий нийтэд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт туйлын итгэлтэй байна. Танд болон Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг ерөөе. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.