02/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Теле камерын хяналтын нэгдсэн төв”…

Linked automatically by name · ⚑ Report an error

Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 байршилд хяналтын камер суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг шинээр байгууллаа.

“Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл болон аймаг, орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцлоо.

Ховд аймаг “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-тэй боллоо

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэхэд камерын ач тус нэлээдгүй байдаг. Олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан энэхүү камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс, тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай.

Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг, зөрчил болсон газар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой байгаагаараа онцлог юм. Цаашид теле камерыг гудамж талбайд нэмж суурилуулах төлөвлөгөөтэй байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.