02/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

NBA-н алдарт сагсчин Расул Батлер 38…

NBA-н алдарт сагсчин Расул Батлер 38 насандаа таалал төгслөө

Америкийн мэргэжлийн сагсчин Расул Батлер  38 насандаа таалал төгсжээ. Тэрээр 13 жилийн турш NBA-н тоглогч хийж байсан ба  Miami Heat, New Orleans Hornets, Los Angeles Clippers, Chicago Bulls, Toronto Raptors, Indiana Pacers, Washington Wizards, San Antonio Spurs зэрэг гайхалтай багуудад тоглон өөрийн амжилтаа үзүүлж байсан юм.

Энэ Лхагва гараг буюу 1-р сарын 31ны өглөө Расул Батлер машин дотроо нас барсан байдалтай олдсон. Хэргийг машины осол хэмээн үзэж байгаа ба хамт байсан зорчигч мөн нас барсан бөгөөд түүнийг Расул Батлерийн эхнэр 31 настай Лиа Лабелла хэмээн үзэж байгаа юм. Цагдаа нар одоогоор хэргийн нарийн учрыг олоогүй байгаа ба машины осол хэмээн бүртгэжээ.

Расул Батлер 2015-2016 оны хооронд Сан Антонио Спурс багт тоглож байсан ба энэ хугацаандаа 21.3 минутад 7.5 оноо авч байсан юм. Мөн түүний эхнэр нь R&B төрлийн дуучин байсан юм. Гүн эмгэнэл илэрхийлье.

NBA-н алдарт сагсчин Расул Батлер 38 насандаа таалал төгслөө

NBA-н алдарт сагсчин Расул Батлер 38 насандаа таалал төгслөө

NBA-н алдарт сагсчин Расул Батлер 38 насандаа таалал төгслөө

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.