03/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Сэтгэлийн 1000 донор-3” аянд нэгдлээ…

Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сэтгэлийн 1000 үйлс ТББ хамтран “Сэтгэлийн 1000 донор-3” аяныг эхлүүллээ.

Аяны зорилго нь цусны донорын эгнээг өргөжүүлж, олон нийтэд донорын талаарх сургалт, сурталчилгааг олон талт хэлбэрээр хүргэх, нийтийн оролцоо, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг олон нийтэд зарлах юм. Нээлтэд дээрх гурван байгууллагын удирдах албан тушаалтан, ажилтан, албан хаагчид, урлаг, спортын төлөөллүүд, сайн дураар шинээр донор болж байгаа залуус оролцож цусаа бэлэглэлээ. Мөн нээлтийн үеэр хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн алт, мөнгө, хүрэл донороо тодрууллаа. Тухайлбал, Монголын донорын холбооны Хүндэт донор С.Хадхүү 1983-1994 оны хооронд 36 литр цус бэлэглэж хүндэт донор болсон байна.

Нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амийг аварч байдаг тул та ч бас дээрх аянд нэгдэж бусдын амь нас, эрүүл мэндэд тусламж үзүүлээрэй.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.