03.02.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Хятадын Загасан хүү “усан дотор” амьдарч

Хятадын Загасан хүү “усан дотор” амьдарч байна

Маш ховор тохиолддог ичтосис буюу арьс загасны хайрс шиг болдог өвчнөөр шаналж буй арван настай Пан Шинхан шөнө унтаж чадахаа больжээ. Түүний бие загатнах тусам арьс нь хатуурч хайрс болдог аж.

Пан Шинхан Хятадын Вэнлин мужид амьдардаг бөгөөд толгой, гар цээж гээд биеийнх нь бүх хэсэг загасны хайрс мэт ширүүн болжээ. Энэ өвчин нь эхийн хэвлийд бүрэлдэн бий болох үеэс л генетикийн өөрчлөлтөөр илэрдэг бөгөөд одоогоор эмчлэх аргыг дэлхий нийт нээж чадаагүй байна. Пан Шинхан өдрийн ихэнх цагийг усанд өнгөрүүлдэг бөгөөд учир нь арьс нь зөөлөрч өвдөлт нь багасдаг аж. Өвчнийг бүр мөсөн эмчлэхгүй учир саармагжуулах арга хэмжээг авдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр 16 мянган хүүхэд өвдөөд буй төдийгүй ихэнх нь өвчний шаналлаа даалгүй өөд болдог гэнэ.

Хятадын Загасан хүү “усан дотор” амьдарч байна

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.