04.01.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тавь дахь удаагийн тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран УИХ-ын даргын ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээшгүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцдог.

Хоёр үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур бүх сум, дүүрэгт болж нийтдээ 5100 хүн оролцсон бол хагас шигшээ тоглолт өнгөрсөн 12 дугаар сарын эхээр аймаг, нийслэлийн хэмжээнд явагдаж 987 шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлджээ.

Хагас шигшээ тэмцээнд нийслэлээс шалгарсан эрэгтэй 18, эмэгтэй 9, аймаг тус бүрээс шалгарсан эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, нийт 90 шатарчин дараагийн шат буюу Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна. Эдгээр шатарчид дээр УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-аас удирдлагуудыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо зэрэг байгууллагуудыг төлөөлсөн 30 шатарчин нэмэгдэж Шатар сонирхогчдын улсын аваргын төлөө өрсөлдөх юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгодог. Мөн энэ үеэр “Оюунлаг түшээ”, “Ахмад шатарчин” шалгаруулж шагнадаг уламжлалтай.

УИХ-ын даргын ивээл дор тав дахь удаагаа зохиогдож байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлт энэ сарын 7-ны Бямба гарагийн 9.30 цагт Төрийн ордонд болж, уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд анхны нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.