05/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өмнөговь аймгийн иргэд СЭТГЭЛ ЗҮЙН…

Өмнөговь аймгийн иргэд СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ авах боломж бүрдлээ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор “Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” төвийг байгуулах тухай төлөвлөсөн байдаг.

Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын долоодугаар баг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус бүр “Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Өмнөговь аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, “Сэтгэлийн өнгө” гэр бүл, сэтгэл судлалын төв хамтран энэ төвийг байгуулсан ба мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгөх юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.