2018.02.05 · niitlelch.mn (Archiv) · Архив

“Пёнчан-2018” олимпийн үеэр гадаадын…

“Пёнчан-2018” олимпийн үеэр гадаадын 36 мянган иргэнийг нэвтрүүлэхийг хоригложээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын үеэр Өмнөд Солонгос руу гадаадын 36 мянган иргэнийг нэвтрүүлэхийг тус улсын тагнуулынхан хориглосон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Тагнуулын Ерөнхий газрынхан гадаад улс орнуудын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласны дүнд аюулгүй байдлын үүднээс гадаадын 36 мянган иргэнийг олимпийн үеэр Өмнөд Солонгос руу нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргасан байна.

Өвлийн олимпийн XXIII наадам энэ сарын 9-25-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох юм. Тус улс тамирчид, зочид төлөөлөгчид бөгөөд хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүд болоод бусад газарт 60 мянга орчим цэрэг цагдааг байруулахаар төлөвлөжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.