06.02.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Д.Отгонжаргал “Миний ээж тэмээчин” дуу…

БИЧЛЭГ: Д.Отгонжаргал “Миний ээж тэмээчин” дууг шинэчилж дууллаа

Дуучин Д.Отгонжаргалын Шинэ уран бүтээл цацагджээ

Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны нэг “Миний ээж тэмээчин”. Түмэн олондоо уран бүтээлийн гайхалтай ая эгшиг, уран яруу аялгуугаар танигдсан энэ уран бүтээлийн дууны шүлгийг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн бичиж, аялгууг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж бичсэн билээ. Хүн бүрийн сэтгэлд уяатай явдаг энэ дууг дуучин Д.Отгонжаргал шинэчлэн дуулж, дүрсжүүлжээ.

АСЕ энтертайнментийн хамт олны бүтээсэн дууны клипэнд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр болон “Miss World 2016” тэмцээний шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг нар тоглосон байна.

Миний ээж тэмээчин дууны клип

Дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипний нээлт өнгөрөгч долоо хоногт болжээ.

https://www.facebook.com/DuuchinOtgonjargal/videos/570460973302184/

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.