Хүдэр сумын Тарвагатай багийн түймрийг бүрэн унтраажээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэх газарт гарсан ой, хээрийн гал түймрийг долоодугаар сарын 4-ний 08:45 цагт бүрэн унтраасан байна. Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан дуудлага долоодугаар сарын 1-ний өдрийн 16:06 цагт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой 16:47 цагт гарч 40 км замыг туулан 20:27 цагт очиж ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагасан. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.