niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b5%d0%b1%d1%81-%d0%b8%d0%b9% 19d9d6bc20449ed5… ← back to niitlelch.mn

ЕБС-ийн гуравдугаар улирлын болон зуны

ЕБС-ийн гуравдугаар улирлын болон зуны амралтын хуваарьт ӨӨРЧЛӨЛТ оров
БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оржээ.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарьтай байв.
Гэвч БСШУС-ын сайд өнөөдөр тушаал гаргаж, Нийслэлийн  ЕБС-ийн амралтыг 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-н хүртэл амраах болжээ. Харин аймаг, сум, багийн сургуулиудыг 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын  08 хүртэл амраахаар боллоо.

Түүнчлэн хичээлийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт орсон байна. Өмнө нь зуны амралтыг бага анги  5 дугаар сарын  25-наас  дунд ахлах анги  6 дугаар сарын 08-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнхан 6 дугаар сарын 08-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 15-наас амрахаар болов.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой дунд болон ахлах ангийн сурагчдын хичээл 5 хоног тасраад байсан. Энэхүү тасалдсан хоногийн хичээлийг гурав болон дөрөвдүгээр улиралд багтаан багш, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр нөхөн судлах ажлыг зохион байгуулахыг ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад  үүрэг болгожээ.