Ц.Туваан: "Алт-3" аяны тогтоолын төслийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй
Linked automatically by name · ⚑ Report an error
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Алт-3" аяны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өнөөдрийн хүнд үед ганц гялтайж байгаа зүйл алт байна. Валют гуравхан сарын нөөцтэй, ам.долларын ханш өсөж, монгол төгрөг суларч байна. Засгийн газраас алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах тогтоолын төслийг яаралтай оруулж ирэх шаардлагатай" гэлээ. Ц.Тувааны хувьд өмнөх Засгийн газарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ "Алт-3" аяны санаачилгыг дэвшүүлж байв. Өдгөө "Алт-3" аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол боловсруулагдаад байгаа. Үүндээ алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулахын тулд хөнгөлөлттэй зээл олгох асуудал тусгаад байгаа юм. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.