"Ой, хээрийн түймэртэй тэмцэх ₮6.7 тэрбумыг тусгай сангийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ"
Linked automatically by name · ⚑ Report an error
Өнөөдрийн /2025.07.03/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Онцгой байдлын албаны ой хээрийн түймэртэй тэмцэх, шуурхай арга хэмжээ авахад зориулан 6 тэрбум 700 сая гаруй төгрөгийг тусгай сангийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ. Энэ мөнгийг тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардалд зориулах аж. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.