Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна
Linked automatically by name · ⚑ Report an error
Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн "enaadam.mn" сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар авах боломжтой юм. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг "ticket.mn"-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой. Баяр наадмын төсвийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны төсөвт суулгасан 5 тэрбум төгрөгийн хүрээнд зарцуулна. Үүн дээр билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн гэж мэдээлсэн байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.