08/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх…

Онцгой байдлын ерөнхий газрын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ГЭУГ-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын мэргэжилтэн хатагтай Шабано Тирмизи, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хүрээлэн буй орчин хариуцсан ахлах мэргэжилтэн хатагтай П.Онгонсар нарыг хүлээн авч уулзлаа.

Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлнэ

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон байна.

Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд болон ой, хээрийн эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төсөлд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сум хамрагдах аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.