2018.02.08 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Архангайн 350 иргэн ЭЛЭГНИЙ ВИРУС…
Хүн амын вируст гепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Элэгний эмгэггүй Архангай” төслийг Архангай аймагт өнгөрсөн онд эхлүүлсэн.
Төслийн хүрээнд нийт 4053 иргэн С вирустай гарч, эмнэлзүйн болон тоолох шинжилгээ хийлгэжээ. Ингэхэд 2179 иргэн элэгний С вирусийн идэвхжилтэй гарсан аж.
Үүнээс 2165 иргэнийг эмийн эмчилгээнд хамруулж 1523 хүний эмчилгээ дууссан байна. Эмийн эмчилгээ дууссан хүмүүсийг одоо баталгаажуулах шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд энэ сарын эхний байдлаар 346 хүний С вирус устаж бүрэн эдгэрсэн таатай мэдээ байна.
Мөн төслийн хүрээнд элэгний өмөнгийн 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилгээнд хамруулжээ. “Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төсөл үргэлжилж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.