08.02.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Архангайн 350 иргэн ЭЛЭГНИЙ ВИРУС…

Хүн амын вируст гепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Элэгний эмгэггүй Архангай” төслийг Архангай аймагт өнгөрсөн онд эхлүүлсэн.

Төслийн хүрээнд нийт 4053 иргэн С вирустай гарч, эмнэлзүйн болон тоолох шинжилгээ хийлгэжээ. Ингэхэд 2179 иргэн элэгний С вирусийн идэвхжилтэй гарсан аж.

Үүнээс 2165 иргэнийг эмийн эмчилгээнд хамруулж 1523 хүний эмчилгээ дууссан байна. Эмийн эмчилгээ дууссан хүмүүсийг одоо баталгаажуулах шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд энэ сарын эхний байдлаар 346 хүний С вирус устаж бүрэн эдгэрсэн таатай мэдээ байна.

Мөн төслийн хүрээнд элэгний өмөнгийн 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилгээнд хамруулжээ. “Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төсөл үргэлжилж байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.