09/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

УБ хотоос орон нутгийг зорих бүх чиглэлийн

Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өнөөдөр 07.00 цагт нээсэн байна.

Өчигдөр буюу энэ сарын 08-нд нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас орон нутгийн автзамуудад халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан.

Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд авттээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.

Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутгаар цасан шуургатай, Ховд аймагт цас бударч байгаа юм. Иймд дээрх чиглэлд зорчих иргэдийг хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.